БНСУ-ЫН ӨМНӨД ХЭСГЭЭР "КОН РЕЙ" ШУУРГА ДЭГДЭЖ МАГАДГҮЙ

Сэтгүүлчийн үг

СӨҮЛ. /Yonhap/. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд БНСУ-ын өмнөд нутгуудаар “Кон Рей” далайн шуурга дэгдэх төлөвтэй байна гэж тус улсын цаг уурын газраас лхагва гарагт мэдээлэв.

 

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 09:00 цагийн орчимд уг шуурга Японы Окинава арлаас баруун хойд зүгт 18 км/цаг хурдтай урагшилж буй нь ажиглагдсан байна.

 

“Кон Рей” шуурга нь өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Гуамын арлуудын орчимд үүссэн бөгөөд энэ онд БНСУ-д дэгдэж буй 25 дахь шуурга болох юм.

 

Ирэх бямба гарагийн 09:00 цагийн орчимд Жежу арлын Сёвипо хотоос баруун өмнөд зүгт 190 км зайд хүрч ирэх төлөвтэй байгаа ажээ. Харин Өмнөд тэнгисийг дайран өнгөрсний дараа хүч нь суларч, ням гарагийн өглөө гэхэд Докдо арлын ойролцоо дөхөж очих юм.

 

“Далайн шуурга аадар бороо болон хүчтэй салхи үүсгэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх амралтын өдрүүдэд орон даяар үргэлжилсэн бороо орно” гэж цаг уурын агентлагаас мэдээлсэн байна.

 

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр тус улсад “Соулик” далайн шуурга дэгдсэний улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж бэртсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?