ИГОРЬ АКИНФЕЕВ ШИГШЭЭ БАГААС ЗОДОГ ТАЙЛЛАА

Сэтгүүлчийн үг

“Аливаа зүйлд өөрийн гэсэн эхлэл бас төгсгөл байдаг. Миний хувьд ч гэсэн үндэсний шигшээ баг дахь замнал маань дуусгавар болж байна. Эх нутагтаа зохиогдсон ДАШТ-д багаа ахлагчийн хувиар хөтөлж гарах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Яг үнэндээ бол би ийм зүйлийг мөрөөдөж ч байгаагүй. Гэхдээ л би үүнийг хийж чадсан. Шигшээ багт 15 жил тоглоно гэдэг их хугацаа. Жил ирэх тусам тоглоход хүнд байсан. Маш их ачааллыг даах хэрэгтэй болсон юм. Залуучуудад зайгаа тавих хэрэгтэй гэж үзлээ. Одоо би өөрийн “ЦСКА” багтайгаа үлдэв” хэмээн Акинфеев ярьжээ. 

Тэрбээр ОХУ-ын шигшээ багийн төлөө 111 тоглолтод оролцсон байна. 15 жилийн хугацаанд тэрбээр 95 гоол алдаж, 47 тоглолтод хаалгаа хуурай манасан билээ. Анх 17 насандаа шигшээдээ дуудагдсан түүхтэй. Энэ хугацаанд найман дасгалжуулагчийн нүүрийг үзсэн байна. хамгийн гол тоглолтоо тэрбээр энэ оны ДАШТ-ий үеэр үзүүлсэн. Испанийн багтай тэнцэж, торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдвэрлэхэд Акинфеев эхлээд Кокегийн цохилтыг гараараа, дараа нь хөлөөрөө Аспасын бөмбөгийг хаасан билээ. 

                                                                                              Эх сурвалж www.wikimon.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?