БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЯР БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Өчигдөр буюу 2018 оны 10-р сарын 1 нь БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойн өдөр аж. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн, тоглолт сонирхон, ургацын баяраа тэмдэглэн, Хятадын газар бүрийн иргэд өөрийнхөөрөө баяраа тэмдэглэжээ.

Өчигдөр 06:00 цагийн үед, Хятадын ардын чөлөөлөх армийн ёслолын цэрэг Жин Шүйчяо гүүрээр өнгөрч, төрийн далбааг хамгаалан Тянь Ань Мэний талбайд төрийн далбаагаа мандуулжээ.

Төрийн дуулал эгшиглэн, даван хошуут улаан туг тэнгэрт намирсан гэнэ. Тал бүрээс хүрэлцэн ирсэн ард иргэд энэхүү баярыг хамтдаа тэмдэглэжээ.

Хятадын газар бүрд үндэсний баяраа тэмдэглэх үйл ажиллагаа болов

10-р сарын 1-ний өдрийн үдээс өмнө Бээжингийн олон улсын аялал жуулчлалын XX наадам албан ёсоор нээгджээ. Гадаад дотоодын 30 гаруй урлагийн чуулга Бээжингийн олимпын паркт үзэгчдэд тоглолтоо хүргэсэн байна.

Хятадын газар бүрд үндэсний баяраа тэмдэглэх үйл ажиллагаа болов

Үндэсний баярынхаа үеэр Хятадын олон хотод баярын уур амьсгалаар дүүрэн байна. Бээжин, Шэньжэнь, Ханжөү, Харбин, Шямэнь зэрэг хот "Эх орон тандаа хайртай" гэсэн сэдэвт гэрлийн цэнгүүн зохиож, шөнийн хотыг олон өнгийн гэрлээр чимсэн аж.

Хятадын газар бүрд үндэсний баяраа тэмдэглэх үйл ажиллагаа болов

Мөн хятадын хөдөө тосгонууд үндэсний баярын энэ үеэр элбэг ургац тосож суугаа баярт мөч тохиож байна. Жянши мужийн Лүши саяны Иньхэ суурины тариачид спортын наадам зохиож, үндэсний баяраа тэмдэглэсэн байна. Тэд 4 дэх жилдээ энэ наадмыг зохиож байгаа бөгөөд 12 спортын төрлийн наадамд нийт 1000 гаруй тариачид оролцсон аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?