ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО ӨСӨХӨД ҮЛЭМЖ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН "ШИМ" КОМПАНИ

Сэтгүүлчийн үг

Авлигатай тэмцэх газар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд 10 жил микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх тендер зарласан. Энэ тендерт нэг л компани шалгарч байсан гэж мэдэгдэв. Тэрхүү компанийг нэрлэсэнгүй.

Бидний олж мэдсэнээр дээрх компанийн нэр Шим ХХК. Энэ компанийн ерөнхий захирал нь Э.Бат-Үүлийг хотын дарга байхад Нийслэлийн Засаг даргын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогчоор ажиллаж байсан Н.Батаа.

Шим компанийн танилцуулгад дурдсанаар, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн Шим компани нь 1990 онд байгуулагдсан. 1997 онд үлийн цагаан оготно устгах үйлчилгээтэй бактероденцид, бактобромадиолон биобэлдмэлийг үйлдвэрлэж эхэлжээ. 1997-2017 онд нийтдээ 2778 тонн оготнын хор үйлдвэрлэжээ. Оготнын хорыг 1316,5 мянган га талбайд хэрэглэсэн байна.

ЭНД ТОМООР ҮЗНЭ ҮҮ

Тус компанийн үйлдвэрлэдэг хортой будаа нь хижиг өвчний үүсгэгч нянтай бөгөөд микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх тендерт Шим компани ихэвчлэн ганцаараа материал өгч шалгарч иржээ.

Shilendans сайт дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017, 2016, 2015 онд тус бүр 400 сая төгрөгийн үнийн дүнтэй оготнын хорны тендер зарласан тухай мэдээлэл байна. Дээрх тендерүүдэд Шим компани ялжээ.

Шим ХХК-тай дараах линкээр орж танилцана уу. https://shim.mn/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?