ЯПОН УЛС ТРАНССИБИРИЙН ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭР ХИЙНЭ

Сэтгүүлчийн үг

Япон, ОХУ хамтран Транссибирийн төмөр замыг хоёр орны агаарын болон далайн тээврийн дараах гуравдагч том тээврийн гарц болгохоор төлөвлөж байна. Транссибирийн төмөр замын тээврийн туршилтыг 9 сарын 11-13-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн эдийн засгийн форумын үеэр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээнд  хоёр улсын удирдлагууд оролцох юм.

 

Туршилтын тээвэрт Японы 10 гаруй компани оролцох саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү арга хэмжээний үр дүнд тээврийн тариф, хугацаа, гаалийн хураамж болон тээвэрлэлтэд нөлөөлж болохуйц бусад хүчин зүйлсийн талаар дүн шинжилгээ хийж, үнэлгээ тогтоох юм.

Нэмж сонирхуулахад Япон, ОХУ хоорондын ачаа тээвэрт агаарын болон далайн тээвэр зонхилдог ба далайн тээвэрт 53-62 хоног зарцуулагддаг бол агаарын тээврийн хугацаа харьцангуй бага боловч өртөг өндөр тусдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Транссибирийн төмөр замыг ашигласнаар өртөг зардал 40%-иар буурах төдийгүй тээврийн хугацаа 20-27 хоногоор буурах аж.

http://finance.sina.com.cn/stock/usstock/c/2018-08-19/doc-ihhxaafy6568247.shtml



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?