ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог ОХУ-ын элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа учраас Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхий сайдад аймгийн Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улмаар аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Монгол улсын Засгийн газарт өргөн барьсан билээ.

Монгол улсын Засгийн газраас аймгийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан аймгийн МАН-ын хорооны дарга аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар томилсон шийдвэр нь хараахан ирээгүй байна, харин аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг албан ёсоор ирүүлжээ. Үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр албанд томилсон шийдвэр нь гарсантай холбогдуулан Монгол Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн  32.7-д  Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол  Засаг даргыг шинээр томилох хүртэлх  хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Д.Галсандондог өнөөдөр  аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхэд аймгийн Засаг дарга болон Баруун бүсийн зөвлөлийн  даргын тамгыг  албан ёсоор хүлээлгэн өглөө.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?