Г.БААСАН: МОНГОЛЫН БҮХ САЛБАР ҮЕ МӨЧӨӨРӨӨ АВИЛГАД ИДЭГДСЭН

Сэтгүүлчийн үг

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байгуулагдаад жил болж байгаа. Энэ иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар болон цаг үеийн асуудлаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.

 

-АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хугацаанд иргэдээс хэчнээн гомдол мэдээлэл ирсэн вэ?

-Ерөнхийлөгчийн зарлиг болон Авлигын эсрэг хуулийн 27дугаар зүйлд заасны дагуу АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” байгуулагдсан. Байгуулагдаад жил болж байна. Энэ хугацаанд 400 –иад гомдол мэдээлэл ард иргэд болон аж нэгжээс ирсэн. Тухайлбал, Миний байгаа газарт авлига, хувийн ашиг сонирхлын зөрчил, бусад давуу эрх олгоод байна гэх мэт гомдол иргэдээс их ирдэг. Мөн Төрийн өмчит компани, сургууль_ цэцэрлэгтэй холбоотой гомдол ирж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг ах дүү хамаатан садандаа албан тушаалд томилж байна гэсэн гомдол нэлээдгүй ирдэг. Мөн ашигт малтмалын лицензийг хэт их авлигадаж байгаа талаар болон алдарт 60 тэрбум, Улаанбаатар төмөр зам, Зорчигч тээврийн нэгтгэл гэх зэрэг гомдлууд ирдэг. Манай авлигын үйлдэл их олон төрлөөр байдаг юм байна. Бид үүнийг шийдэх гээд чадлынхаа хэрээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын хил гаалиар орж ирсэн гаалийн мэдүүлэггүй орж ирсэн 16 тонн химийн бодисын асуудал. Өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй байна. Энэ химийн бодисоос хэн ч идэж магадгүй. Иймээс хүн ардаа хамгаалаад хуулийн байгууллага хурдан арга хэмжээ авах ёстой. Энэ асуудал нэг өдөр хэвлэлээр яваад чимээгүй болсон. Энэ мэт авлига хээл хахууль, албан тушаалын асуудал их байна.

-Энэ их авлигын асуудлыг шийдэх боломж байна уу?

-Шийдэх боломж байгаа гэдэг үүднээс Монгол Улсад Прокурор, Мөрдөн байцаах алба, АТГ, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэн, Цагдаа байгууллага ажиллаж байгаа. Байхгүй алба алга, бүгд л байна. Гэтэл авлигын эсрэг хийж, шийдэж байгаа нэг ч зүйл алга байна. Бусдын мэдэж байгаа 60 тэрбумаас гадна өөр нэг жишээ дурьдмаар байна. Бид Стандарт, хэмжил зүйн газраас дулаан халуун хүйтэн усны баталгаажих гэрчилгээ авдаг. Гэтэл Стандарт хэмнэл зүйн газар ард түмэнд мөнгөөр өгдөг энэ гэрчилгээ хууль бусаар үйлдэгдэг юм байна. Үүнийг хуурамчаар хийдэг гэдгийг Шүүхийн үндэсний хүрээлэнгээс тогтоочихсон байгаа. Энэ хуурамч гэрчилгээ олгох асуудал 2014 оноос эхэлсэн байгаа. Энэ асуудлаар АТГ-т таван удаа хандсан бичиг манайд ирсэн байгаа.

-Энэ гомдлыг АТГ шалгасан юм болов уу?

-Шалгаагүй. Харин тухайн үйлдвэрчний эвлэлийн хяналт шалгалтын ажлыг хийж байсан Ариунаа гэдэг эмэгтэйг ажлаас халсан. Мөн Ариунаа гэдэг эмэгтэй нэр төрд халдсан гээд захиргааны шийтгэл ногдуулж, хоёр сая төгрөгөөр торгосон байгаа юм. Харин шүүхийн байгууллага захиргааны шийтгэл хууль бус байна гээд хүчингүй болгосон. Шударга бус зүйлийг гаргаж тавьсан хүн өөрөө гэмт хэрэгтэн болж байна. Энэ асуудал дээр өмнө нь 18020028 дугаартай эрүүгийн гэмт хэрэг үүсч байсан. Харин үндэслэлгүй байна гээд хаагдсан. Үүнийг хийсэн Стандарт хэмнэл зүйн дарга Гантөмөр ажлаа хийж л байна. Хуулийн хэлтсээр ажиллаж байсан Өнөржаргал өнөөдөр Бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байна. Монгол Улсын хууль ингэж л мөрдөгдөж байна шүү дээ.

АТГ ажил хийж байна уу

-Танай дээр гомдол ирсэн гэж байна. Та бүхэн Стандарт хэмнэл зүйн газарт энд асуудлаар хандсан уу?

-Бид нарт энэ байгууллагад хандах шаардлага байхгүй. Хуулийн байгууллага шалгах ёстой. Шүүхийн үндэсний хүрээлэн дөрвөн төрлөөр гэрчилгээ хуурамч байна гэдгийг тогтоосон.

 

-Юу хуурамч байсан байгаа бол?

-Цаас, хээ , төрийн соёмбоны нууцлалын хэмжээ бүгд хуурамч байна гэдгийг тогтоочихсон. Энэ асуудал дээр хуулийн байгууллага гэмт хэрэг гэдгийг тогтоогоод явах ёстой. Хууль бус үйлдлийг илчилсэн хүн өөрөө буруутан болоод явж байна. АТГ ажил хийж байна уу.

-АТГ ажлаа хийхгүй байна гэдгийг та байнга шүүмжилдэг. Харин АТГ томоохон албан тушаалтай холбоотой хэргийг шалгаж байна. Баривчиллаа гэдгээ байнга зарладаг. Хэсэг шуугиж байгаад чимээгүй болчихдог. Танайх дуулиантай хэрэг анхаарал тавьж явдаг уу?

-АТГ биднийг ажиллуулахгүй байна. Бид нар чинь орон тооны бус, цалингүй ажиллаж байгаа. Монгол улсын хувь заяаны асуудал гэдэг утгаар ажиллаж байна. Өмнө байсан олон нийтийн зөвлөлийг ард түмэн мэддэггүй байсан. Энэ олон нийтийн зөвлөлийг шинээр байгуулсан гэж ойлгоод байдаг. Өмнө нь байсан зөвлөл. АТГ өмнөх олон нийтийн зөвлөлтэй хувилдаад юм хийхгүй болоод байсан. Одоо Баасангаар ахлуулсан олон нийтийн зөвлөл ажиллаад байна дургүйцэж байна.

-Та бүхэн хэтэрхий улс төржиж байгаа биш үү?

-Улс төржсөн асуудал байхгүй. Ард түмэн улс төр явж байна гээд буруу хараад байна. АТГ-ын даргын хугацаа аль хэдийн дууссан. Би үүнийг хэлээд байгаа. АТГ авлига авдаг хүмүүсийн хувийн компани юм биш үү. Нотолгоотой зүйлийг хийхгүй иргэдээ дээрлэхээд сууж байна. АТГ -т Монголын авлигачдыг харах нүд чих байхгүй. Монгол төр авлигаас салах эр зориг ч алга. Иймээс олон жил болсон авлигачдыг ард иргэд өөрсдөө авч хаях хэрэгтэй.

-АТГ дээр маш олон хэрэг шалгаж байгаа. Гэвч эдгээр хэргүүдээс шийдэгдэхгүй байна. Юунаас шалтгаад байгаад байдаг бол?

-Хэргийг замхруулахгүй хуулийнхан хатуу барьж ажиллах хэрэгтэй. Хуулийн дүрмийн дагуу ажиллахгүй. Хэсэг хүний амаар ажлаа хийж байна. Мөн ард түмэн хууль бус үйлдлийг эсрэг явдаг байх бол төр байгаа хүмүүс ингэж авлигад идэгдэхгүй.

Монголын бүх салбар үе мөчөөрөө авлига идэгдсэн

-Төмөр замын даргын асуудал нэлээд хурцаар яригдаж байгаа намсан. Таны хувьд төмөр замын даргыг шалгах хэрэгтэй гэсэн байр суурийг хэлж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар төмөр замын дарга Жигжиднямаа, Зорчигч тээврийн нэгтгэлийн Төмөрбаатар Статик хэмнэл зүйн дарга Гантөмөр өөрсдийгөө хууль гэж ойлгоод байна. Эд нарыг өөрсдийг хууль гэж ойлготол нь үйлчилдэг хулгайч хуулийнхан бас байна. Энэ системээр амьдарна гээд горьдоод байна. Ард түмэн энэ горьдлогыг зогсоохын төлөө хатуу тэмцэхгүй болохоор авлигачдыг амьдрах боломж олгоод байна. Бид зоригтой тэмцэх хэрэгтэй. Мөн мөнгөтэй хүмүүс мөнгө олчихлоороо бүх юмны оройг мөнгөөр хэмжнэ гэж ойлгоод байна. Монголын бүх салбар үе мөчөөрөө авлига идэгдсэн. Хүнээр ярих юм бол хурууны өндөгнөөс аваад хөлний үзүүр хүртэл авлига бий болсон. Үүнийг өөгшүүлдэг төрийн систем ажиллаж байна. Төрийн толгой дээр худалч хулгай ч гараад суучихсан. Жишээлбэл, УИХ-ын дарга М. Энхболд тэргүүтэй худал хуурмагийг өөгшүүлж байна. Яагаад гэхээр мөнгөөр төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан. Энэ асуудалтай хариуцлага тооцож чадахгүй болохоор доошоо амилаад явж байна. МАН-хан УИХ-ын даргад хариуцлага тооцож бага зэрэг салхи оруулах хэрэгтэй. Цонх гаргаж чадахгүй бол ядаж шударгаар нүх гаргах хэрэгтэй шүү дээ.

-УИХ-ын дарга 60 тэрбумын бичлэгт оролцсон нь тогтоосон юм уу?

-Анх 60 тэрбум асуудал би ороогүй энэ бол эвлүүлэг гээд байсан. Харин одоо болохоор орох нь орсон. Гэхдээ дэмжээгүй гээд сууж байна. Алхам бүртээ худалдаа яригдаг хүнээр яахын вэ.МАН-д шударга гишүүд байгаа бол энэ хүнийг өөрчилж жаахан гэсэн нүх гаргаач.

-60 тэрбумын хэрэг эвлүүлэг гэж хаагдсан. Одоо энэ бичлэгийг ахин сэргээж шалгаж эхэлж байгаа. Энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь тогтоосон юм уу?

-АТГ эх хувь байхгүй гээд худлаа яриад байгаа. Эх хувийн миний үйлчлүүлэгч Доржзодовоос ТЕГ авсан. Харин одоо болохоор АТГ эх хувь байхгүй гээд худлаа яриад сууж байна. Ингэж ард түмнээр тоглоом хийж болдог юм уу. УИХ-ын дарга энэ хэрэгт оролцсон учраас энэ асуудлыг хаагаад хэрэгсэхгүй болгоод өг гэж байгаа. М.Энхболдын даалгавар явж байгаа учраас шийдэгдэхгүй байгаа юм. Суманд мал маллаж байгаа малчин хүртэл энэ хэргийг эвлүүлэг бич гэдгийг мэдэж байгаа. УИХ дарга М.Энхболд ингэж мэлзэж сууж байхаар ард түмнээ хүндэтгэж өөрийн хүсэлтээр ажиллаа өгөх хэрэгтэй.

-Энэ 60 тэрбумын асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дуугарч байгаа. Өөр дуугарч байгаа хүн ховор байгаа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг гээд аминдаа асуудлыг шийдэх гээд явж байна. Гэвч энэ хийлэгдэхгүй байна. Монголд хэнд ч дийлэгдэхгүй наймаалж амилсан. Иймээс иргэн бүхэн энэ наймаалжийг авах хаяхын тулд хүчээ нэгтгэх хэрэгтэй.

-АТГ-ыг дарга Энхжаргалыг ажлаа өгсөн мэдээлэл байгаа. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байгаа юу.АТГ дарга ажиллаа өгвөл та АТГ дарга нэр дэвших үү?

-Мэдээлэл байхгүй. Бид ард иргэдээс ирсэн өргөдлөө аваад АТГ хурдан шалгаасай гээд шахаад сууж байна. Бидэнд Энхжаргал ажлаа өгч байна уу үгүй гэдэгт анхаарал тавьдаг хүмүүс биш. Мөн бидэнд тэгж анхаарал тавиад суух байх зав ч байхгүй. Танай сайтаар дамжуулаад ард иргэд та бүхэн “Олон нийтийн зөвлөл” ямар ажил хийж байна гэдгийг ирээд харах боломжтой.Олон нийтийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа учраас манай ажил нээлттэй гэдгийг хэлмээр байна. Төрөөс цалин мөнгө авдаггүй хүмүүс хэрхэн ажиллаж байгааг харах хэрэгтэй .

                                                                                                                     эх сурвалж: үндэстэн.мн

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?