ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА "ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН IV ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон бусад төлөөлөгчийн хамт тусгай үүргийн онгоцоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр газардлаа.

Тэрбээр “Дорнын Эдийн засгийн IV чуулга” уулзалтад оролцох юм.

Хөтөлбөр ёсоор Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.

Харин маргааш Ерөнхийлөгч Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хоёр талын уулзалт хийх юм.

 

                                                                                                                                           Эх сурвалж: ТАСС фото



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?