"ЛЯН ХӨ" РЕСТОРАНЫ ЭЗДЭД ХУУЛЬ ЗӨРЧИХ ЭРХ БАЙХГҮЙ

Сэтгүүлчийн үг

Кино үйлдвэрийн баруун талд байрлах  “Лян Хө” ресторан, зочид буудал өргөтгөлөө  хийхдээ урагш нь сунгаад явган хүний зам руу тулгаж барихаар барилгын ажлыг есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлжээ. Ингэхдээ том даацын машинууд явуулж явган хүний зам болон төв зам дагуух ногоон байгууламжийг эвдэн сүйтгэсэн байна. Нийтийн эзэмшлийн талбайд нэвтрэн өргөтгөл барих гэж байгаа бол холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой ч дээрх ресторан зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн хүмүүсийн амыг таглаж  байжээ. Гэсэн ч үнэн хэрэгтээ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан байв. “Лян Хө” рестораны зүгээс “Нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын ажил явуулахдаа тухайн эрх нь хөндөгдөж байгаа байгууллагатай  тохиролцож ажлаа аваад явуулж болно гэж хэлсэн учраас өргөтгөлийн ажлаа эхлүүлсэн”  гэх тайлбар хэлсэн байна.

Дээрх ресторан нь “Отгонтэнгэр” их сургуулийн В байр буюу Хүмүүнлэгийн сургуультай залгаа бөгөөд сургуулийн удирдлагуудын зүгээс явган хүний замыг яаралтай засаж өгөхийг  шаардаж байгаа юм байна. Одоогийн байдлаар явган хүний зам дан ганц эвдрээд зогссонгүй, дулааны турбо нь цөмрөн ус гоожсон байдалтай байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Тэгвэл “Лян Хө” рестораны ойролцоо байрладаг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, Отгонтэнгэр их сургууль болон оршин суугчдын зүгээс Цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт /НМХГ/ ханджээ.  Тэдний гомдол мэдээллийн  дагуу  НМХГ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2018.09.05/ өглөө нөхцөл байдалтай танилцан “Лян Хө” ресторан зочид буудлыг битүүмжилсэн байна. Дээрх  хэрэг Цагдаагийн байгууллагат Эрүүгийн хэрэг үүсгэгдэн  шалгагдаж байгаа аж.

 

                                                                                                                                                                              news.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?