"COAL MONGOLIA-2018" ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт  Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ. 

Найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг чуулганд 15 орны 600 орчим зочин оролцож байна. 

 БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгааны “Fenwei Energy Information Services”  компанитай хамтран дээрх чуулганыг  зохион байгуулж байгаа юм. Хятадын нэр хүнд бүхий тус компанитай хамтарснаар Монголоос нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын тээвэр ложистик, худалдааны компаниуд болон хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Энэ жилийн чуулганаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын  нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлыг хөдөж буйгаараа онцлогтой юм.

Тус форумаар зургаан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх бөгөөд гол илтгэл болох  "Фэнвэй Энержи информэйшн сервисез" компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”,Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох "Вүүд Маккензи групп"-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн "Шилжилтийг чиглүүлэх нь", "S&P Global Platts" компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын "Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага" сэдвээр  илтгэл тавина.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?