БРАЗИЛИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ГАРСАН ГАЛЫН УЛМААС ОЛОН САЯ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Ням гарагт Бразилийн Рио-Де-Жанейро хотноо байрладаг 200 жилийн настай Үндэсний музейн барилгад томоохон гал түймэр гарсны улмаас их хэмжээний хохирол учирсан байна.

Уг түймэр ням гарагт орон нутгийн цагаар 19:30 цагийн орчимд дэгдсэн бөгөөд тухайн үед музей хаалттай байсан аж. Түймрийн улмаас аз болоход хүний амь эрсдээгүй боловч 20 сая гаруй ширхэг үзмэр галд өртөн сүйджээ. Гал түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Рио-де-Жанейро хотын хойд хэсэгт байрладаг энэхүү гурван давхар музейн барилгад өмнө нь Португал болон Бразилийн хааны удмын гэр бүлүүд амьдардаг байсан аж. Тус музейд Бразилаас олдсон анхны чулуужсан үлдэгдлүүд, египетчүүдийн эд өлгийн зүйлс, Грек-Ромын үеийн үнэт олдворууд зэрэг түүхийн үнэт өвүүд хадгалагдаж байсан ажээ.

“Манай улсын хувьд 200 жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, түүхийн үнэт зүйлсээ алдсан маш харамсалтай явдал боллоо” гэж Бразил улсын Ерөнхийлөгч Мишель Темер хэлсэн байна.

Хүчтэй гал түймрийн улмаас музейн барилгын олон зуун өрөө шатан сүйджээ. Түймрийг унтраахаар гал сөнөөгчдийн 20 баг ажиллаж, галыг бүрэн унтраасан боловч бараг бүх үзмэр сүйдсэний зэрэгцээ музейн барилга нурж магадгүй болоод байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?