КУБА УЛС ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖИЛДӨӨ НЭГЭН ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Куба Улс энэ сарын 22-ны өдөр “Төмөр замын тээврийн тухай” шинэ журам батлан гаргасан бөгөөд ирэх сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Тус журмаар төрийн өмчийн төмөр замуудыг гадаадын улс орны хуулийн этгээдүүдэд эзэмшиж ашиглуулах талаар тусгажээ. Кубын Тээврийн яамны Зөвлөх Эдмондо Ронкюллогийн мэдээлснээр шинэ журамд “төмөр зам, төмөр замын байгууламж, хөдлөх бүрэлдэхүүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хөгжүүлэх замаар дотоод, гадаадын хувь хүн, хуулийн этгээд эзэмшиж ашиглаж болно” гэж тусгасан гэв.

Тус журмыг баталсан явдал нь Куба Улсын зам тээврийн салбарын хувьд томоохон ахиц дэвшил бөгөөд ийнхүү олон жилийн турш элэгдэж муудсан тоног төхөөрөмж, суурь бүтцийг засан сайжруулах боломж бүрдэж байна. Мөн тус улс төмөр замын салбараа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, сүүлийн үед олон гэрээ хэлцэл байгуулж байна. Тухайлбал, ОХУ-аас зүтгүүр худалдан авах тухай гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байгаа аж. 

 

http://news.10jqka.com.cn/20180824/c606752629.shtml 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?