ЦАГААН ОРДОН БНАСАУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛАА ЦУЦАЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чолийн захидлыг хүлээн авсны дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Умард Солонгост хийхээр төлөвлөсөн айлчлалыг цуцалсан байна гэж The Washington Post сонин Цагаан ордон дахь эх сурвалжаа иш татан мэдээлжээ.
 
Тус сонинд мэдээлснээр, Майкл Помпеогийн Дональд Трампт дамжуулан өгсөн захидал нь түрэмгий үг хэллэгтэй байсан байна. Захидлын агуулгыг дэлгээгүй аж.
 
Өмнө нь Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад хангалттай ахиц дэвшил харагдахгүй байна гэсэн үндэслэлээр БНАСАУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаасаа татгалзахыг төрийн нарийн бичгийн дарга Помпеогоос хүссэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?