КОФИ АННАНЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Өчигдөр буюу энэ сарын 22-нд Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх ёслолыг зохион байгууллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш энэхүү үйл ажиллагаанд оролцон үг хэлжээ. 

Гутерриш "Кофи Аннан НҮБ-ын сайн удирдаж байсанд, НҮБ-ын бүх ажилтнууд түүнтэй хамтран ажиллаж байснаараа  бахархдаг. Түүний хамгийн гол онцлог нь хүний мөс чанарын  гэрэл гялбаагаар, дорой буурай хүмүүсийг туслан дэмжиж ирсэнд оршино. Тэрбээр өөрийн байр сууриа хатуу баримталж, даруу хичээнгүй, элэгсэг зөөлөн, ёсорхог, татах хүчтэй асар их оюун ухаан, эрч хүчтэй  байсан юм" гэсэн байна. 

Кофи Аннан Гана улсад төрсөн. 1996 оны 12-р сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дэх чуулганаар Кофи Аннаныг НҮБ-ын 7 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

1997 оны 1-р сарын 1-нээс тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа гарч, 2001 онд улиран сонгогдсон бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь 2006 оны 12-р сарын 31-д дууссан юм. Энэ оны 8-р сарын 18-нд Кофи Аннан Швейцарт 80 насандаа таалал төгссөн билээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?