ХЯТАДУУД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ИХЭСЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Энэ оны эхний 7 сарын байдлаар Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж байна хэмээн Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 10,2 хувь нэмэгдэж 6,59 их наяд юань буюу 956 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 70,5 хувь нь орон сууцны барилгын салбарт хийгдсэн бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 14,2 хувь нэмэгджээ. 
Түүнчлэн эхний долоон сарын байдлаар нийт 7,28 тэрбум м2 объектын талбайг шинээр барьж байгуулсан бөгөөд энэ төрлийн салбарт оруулсан хөрөнгийн хэмжээ 3 хувь нэмэгдсэн байна. 
Мөн орон сууцны борлуулалт 4,2 хувь нэмэгдэж, 7 дугаар сарын эцсийн байдлаар арилжаалагдаагүй үлдсэн 544 сая м2 сууц, талбай байгаа нь өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 6,56 сая м2–аар багасчээ.
Хятад улсын Засгийн газраас энэ онд үл хөдлөх хөрөнгийн салбарт хатуу зохицуулалтаа үргэлжлүүлж, үл хөдлөх хөрөнгийн дамын наймаачидтай тэмцэх, үл хөдлөхөд хууль бус сувгаар хөрөнгө оруулах явдлыг таслан зогсоох зэрэг арга хэмжээ авах ажээ. 
Хятад эдийн засгийн хөгжлийн гол тулгуурын нэг болох үл хөдлөх хөрөнгийн салбарт үнийн хөөрөгдөл явагдах, санхүүжүүлэлтэд эрсдэл учрах зэрэг асуудлуудыг онцгой анхаарч байгаа юм.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?