ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ТҮҮХИЙН ҮНЭТ ДУРСГАЛЫГ УСТГАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн А зэрэглэлийн бүс буюу Сүхбаатарын талбайн баруун тал, Хангарьд ордны хойдд талд байгаа хуучны хэв загвартай модон байшин байдаг. Энэ байшинг эзэгнэх гэсэн шуналтнуудын  санаархал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэдийн хүчтэй эсэргүүцлээр зогсоод байсан бол сүүлийн хэд хоногт яаравчлан барьж эхэллээ.  Нэгэн цагт энэ байшинд Монгол төрийн төлөө зүтгэж явсан, 1930-1932 онд Монгол улсын 8 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Цэнгэлтийн Жигжигджав агсан амьдарч байжээ.

Энэ байшинд өдгөө Нутгийн удирдлагын холбоо гэх ТББ байрладаг байна. Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр одоогийн хотын дарга С.Батболд ажилладаг. http://mala.khural.mn/

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав агсаны амьдарч байсан түүхэн дурсгалт байшинг буулгахгүйгээр дээр нь давхар байшин барих, эсвэл гадуур нь байшин барьж өнгөлөн далдалт хийгээд дотроос нураах “мэргэн санаа”-г хотын дарга С.Батболд бодож олжээ.

Хотын дарга С.Батболд Та түүхийн үнэт дурсгалыг сөнөөх “мэргэн санаа”-гаа зогсоож, хотод тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэнэ үү.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [24.183.167.xxx]

    энэ арай сэрүүднээ. Эд нар 20 онд сураггүйгээ мэдээд хусч өгч бнада

  • Зочин

    S.BATBOLD [66.181.186.xxx]

    S.BATBOLD OGTSOR

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?