ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМАНД ГАРСАН ХҮН АМИНЫ ХЭРГИЙН ТАЛААР

Сэтгүүлчийн үг

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхшүр "Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бие бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн аминд насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоон хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлэг эцэслэн тогтооно. Мөн албан тушаалын маргаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл гарч байна. Энэ бол ташаа мэдээлэл юм. Тэд хувийн харилцаанаас болж нэгнийхээ амь насанд хүрсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 бол хүний амь насыг хөнөөсөн гэсэн зүйл анги. Төрийн тусгай удирдлагын дарга М нь Г-ийн амь насанд хүрсэн нь тогтоогдсон. Одоо мэдүүлэг өгч байгаа" гэлээ. 

Харин энэ асуудалд Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Ийм хэрэг гарсанд маш их харамсч байна. Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор дүгнэлт хүлээхээс өөр аргагүй. Өчигдөр буюу хэрэг гардаг өдөр би хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Тэдний маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна" гэсэн тайлбар өгөөд байгаа юм. 

Хэдийгээр хэрэг гарсны дараахан яамыг цагдаагийн хамгаалалтад авсан ч одоо бол хэвийн үргэлжилж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    maria [105.112.106.xxx]

    Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт. манай вэбса joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@g

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?