ГЭДЭСНИЙ ХАЛДВАРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дийлэнх нь гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсөд байна. Одоогоор 14 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 12 нь дээрх оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. 
 
“Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд ихэвчлэн ил задгай хүнсний бүтээгдэхүүн /шийгуа, амтат гуа, алим, бусад жимс жимсгэнэ/ худалдан авч, угааж цэвэрлэж хэрэглээгүйн улмаас гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ” хэмээн тус тасгийн их эмч Д.Нямдулам мэдээлэв. Түүнчлэн урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалах болсонтой холбоотойгоор хоол хүнсээр дамжин гэдэсний халдварт өвчин ихээр гарч байна.

Иймээс ард иргэдийг баталгаагүй, ил задгай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө заавал угааж цэвэрлэх, удаан хугацаагаар хадгалахгүй байх мөн гарын ариун цэврийг сайтар сахихыг зөвлөлөө. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?