БАШАР АСАДЫН ГЭРГИЙ ХОРТ ХАВДАР ТУСЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын гэргий Асма аль-Асад хорт хавдраар өвчилсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай “САНА” агентлаг мэдээлжээ. Өдгөө 42 настай бүсгүй Асма аль-Асадад хөхний хорт хавдар илэрсэн бөгөөд тэрбээр Дамаск хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
 
Тэргүүн хатагтай хавдрын эхний үе шатандаа байгаа учраас эмчлэгдэх боломж өндөр байгаа гэж Сирийн Ерөнхийлөгчийн тамгын газар “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.

Сирийн тэргүүн хатагтай Асма аль-Асад нь Их Британийн Лондон хотод эмчийн гэр бүлд төрсөн юм. Түүний нөхөр, Сирийн төрийн тэргүүн Башар Асад мөн эмч мэргэжилтэй юм. Харин тэрбээр Лондонгийн их сургуулийн Компьютер технологи болон францын утга зохиолын ангийг онц дүнтэй төгсөж байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?