ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Сэтгүүлчийн үг

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,

 ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД

ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

Хоёр.Сонгон шалгаруулалтын бүртгэл

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн "Баримт бичгийн шалгалт”-д "Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

  • “Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.
  • “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд:Эрх зүйч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/
  • “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/
  • “Туршлагын шаардлага”: "Улсад ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 110 тоот өрөөнд 2018 оны 08 сарын 29ий өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)Боловсролын дипломын эх хувь; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/;

3)Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)Ажил байдлын тодорхойлолт;

6)4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7) Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

  • байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгоно.

Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

 

Cонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын ажлын байрны шаардлага:

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил

Сэтгүүлч

Мэргэшил

 Төрийн болон захиргааны чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар

-Асуудал боловсруулах дүн шинжилгээ хийх;

-Багаар ажиллах чадвартай байх;

-Компьютерийн өргөн хэрэглээний програмыг ашиглаж чаддаг байх

 

1.2. Тусгай шаардлага:

Санаачилгатай, бүтээлч, шуурхай ажиллах чадвартай.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн 70008022, 99336979 утсаар холбогдож лавлагаа авч болно.

ЗургааСонгон шалгаруулалтад орох иргэдийн уншиж судлах

эрх зүйн баримт бичиг

 

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж, бэлдэнэ үү.

  1. Авлигын эсрэг хууль
  2. Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр
  3. Архивын тухай хууль
  4. Байгаль орчныг хамгаалах тухай хууль
  5. Байгууллагын нууцын тухай хууль
  6. Боловсролын тухай хууль
  7. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
  8. Захиргааны ерөнхий хууль
  9. Зөрчлийн тухай хууль
  10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
  11. Монгол Улсын Үндсэн хууль
  12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль
  13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль
  14. Монгол Улсын Их Хурлын тухай хууль
  15. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
  16. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль
  17. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх  зүйн байдлын тухай хууль
  18. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
  19. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль
  20. Нийгмийн даатгалын тухай хууль
  21. Нийгмийн халамжийн тухай хууль
  22. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
  23. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
  24. Татварын ерөнхий хууль
  25. Төрийн албаны тухай хууль
  26. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
  27. Төсвийн тухай хууль
  28. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль
  29. Төрийн  болон албаны нууцын  тухай хууль
  30. Төрийн хяналт шалгалтын тухай хууль
  31. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль
  32. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хууль
  33. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
  34. Хөдөлмөрийн тухай хууль
  35. Хувь хүний нууцын тухай хууль
  36. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
  37. Хүний эрхтэй холбоотой хууль эрх зүйн актууд
  38. Шилэн дансны тухай хууль
  39. МУ-ын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр
  40. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  41. МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоол/
  42. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
  43. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

 

  Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

  •                                Шүүхийн захиргаатай холбоотой журам)
  1. Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам
  2. Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж дүгнэх журам
  3. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам
  4. Баримт, загвар батлах тухай /Нөлөөллийн мэдүүлэг/
  5. Шүүхэд албан хэрэг хөтлөх журам
  6. Хэргийн индексийн журам
  7. Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам
  8. Монгол улсын шүүхийн нууцын журам
  9. Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам
  10. Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам
  11. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм
  12. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дүрэм
  13. Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам
  14. Шүүхийн байрны нийтлэг шаардлага
  15. Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж олгох журам
  16. Албаны орон сууц эзэмшүүлэх журам
  17. Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам
  18. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам
  19. Шүүхийн архивын ажиллах журам
  20. Шүүгч, ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг бүртгэх, танилцуулах, хариу өгөх журам
  21. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт
  22. Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал
  23. Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах журам
  24. Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам
  25. Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар
  26. Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам
  27. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

 ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?