ИРГЭН З.ЭРХЭМБАЯР УРГУУЛСАН МОД БҮРИЙН ТООГООР 20 000 ТӨГРӨГ ӨГНӨ

Сэтгүүлчийн үг

Завханы Ургамал сумын иргэд тарьсан модоо ургуулахад урамшуулал өгөх, урамшууллаар нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг амжилттай эхлээд байна. Тус сум нь Завханы говийн бүсийн сум бөгөөд сүүлийн хэдэн жил дараалан ган гачиг болжээ. Тиймээс сумын уугуул, дунд сургуулийн 20 дахь төгсөгчийн нэг З.Эрхэмбаярын санаачлагаар сумандаа мод тарих хөдөлгөөнийг эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран эхлүүлжээ.
Тэд 2017 оны  хавар тавдугаар сараас эхлэн мод тарьж эхлэн, өнөөдрийн байдлаар тавь гаруй мод, 13 төрлийн цэцэг суулгажээ. Сайн дураараа мод тарьж тарьсан модоо арчилж тордож амжилттай ургуулсан иргэн бүрт мод бүрийн тоогоор 20000 төгрөгийн урамшуулал өгөх юм байна.

Урамшууллыг хөдөлгөөнийг санаачлагч иргэн З.Эрхэмбаяр 2019 оны зун ургасан модных нь тоогоор өгөх ажээ. Ийнхүү ирэх жилийн зун модот цэцэрлэгт хүрээлэнг иргэд өөрсдийн санаачилгаар арчилж тордож байгуулахаар болжээ. Ирэх жил цэцгийн мандлын тоог нэмж цэцэрлэгт хүрээлэнгийнхээ бусад тохижилтыг мөн иргэдийн хандиваар хийх юм. Мөн хандив өргөсөн иргэн, байгууллагын нэрийг цэцэрлэгт хүрээлэндээ мөнхжүүлж иргэдийн санал санаачлагаар ямар нэгэн байгууллага, хүний нэрэмжит болгохоор ярилцаж байгаа гэнэ.

Мөн хөрөнгө оруулсан бүх хүнд хандивын мэдээллийг интернетээр харах эрх олгох бөгөөд гарах гүйлгээ нь зөвхөн бэлэн бус гүйлгээ буюу тухайн модыг ургуулсан иргэний данс байх юм. Ургасан модыг тоолох ажлыг Ургамал сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, 20 дахь төгсөлтийн итгэмжлэгдсэн төлөөлөл, Иргэдийн хурлын төлөөлөл оролцосн бүрэлдэхүүн давхар хянаж, санхүүжилтыг олгохоор төлөвлөжээ. “Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэж ярьдаг шүү дээ.  Мод тарих нэг талаараа буянтай ч хуурайшилт, цөлжилтийн нөлөөллөөс бид ус нутгаа хамгаалж чадна. Тиймээс хүн бүрийг мод тарихыг уриалж байна хэмээн Эрдэнэт хотод суугаа Ургамал сумын уугуул иргэн З.Эрхэмбаяр мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?