9 НАСТАЙ ХҮҮГИЙНХЭЭ БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛСЭН ХОСД ЯЛ ОНООЛОО

Сэтгүүлчийн үг

Герман улсын Фрейбург хотын шүүх 48 настай Беррин Таха, 39 настай Кристиан Лайс нарт 12 жилийн хорих ял оноожээ. Учир нь есөн настай хүүгээ хүчирхийлж, хүүхэд сонирхогчдод зарсан хэргээр ялласан аж. Мөн хүүд 42500 еврогийн нөхөн олговор төлөхөөр шийдвэрлэжээ.

Хосууд нь хүүгээ албадан бэлгийн харьцаанд оруулан биеийг нь үнэлүүлж мөн хүүхдийн порно хууль бусаар тарааж, зарсанд буруутгажээ.

Интернетээр дамжуулан хосууд өөрсдийн хүүгээ 2015 оны тавдугаар сараас 2017 оны наймдугаар сарын хооронд худалдаж, биеийг нь үнэлүүлдэг байжээ. Энэхүү хэрэг өнгөрсөн 2017 оны есдүгээр сард нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлснээр ил болжээ.

Хохирогч болсон хүү одоогийн байдлаар түүнийг үрчилж авсан гэр бүлтэй цуг амьдарч байна. Хүүгийн өмгөөлөгч бүх зүйл сайн байгаа хэмээн мэдээлжээ.

Мөн өнгөрсөн даваа гаригт Фрейбург хотын шүүх удаа дараа хүүхэд хүчирхийлсэн хэргээр Испани гаралтай иргэнд 10 жилийн хорих ял оноож мөн 18 мянган еврогийн нөхөн олговор төлөх ёстой гэж яллажээ.

                                                                                                                                                       Эх сурвалж: BBC



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.161.xxx]

    Ёстой муухай гаж, балиар юмнууд

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?