ТАЙЛАНДАД ХУЛГАЙ ХИЙСЭН МОНГОЛ ЗАЛУУСТ 5 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ЯЛ ӨГЧ МАГАДГҮЙ

Сэтгүүлчийн үг

Гурван монгол залуу Тайландаас зугтахаасаа нэг өдрийн өмнө баривчлагдаж, саатуулагдсан билээ. 31 настай И.Ганболд, 39 настай О.Баярсайхан, 34 настай Ц.Оюунболд нар өнгөрөгч лхагва гарагт цагдаа нарын явуулсан шуурхай ажиллагааны үр дүнд Бангкок хотын Патумван дүүрэгт саатуулагдсан юм. 

Тэд метрогоор зорчиж хулгай хийдэг байжээ. И.Ганболдыг саатуулах үеэр биеэс нь 100 мянган баттай тэнцэхүйц хэмжээний валют гарч ирснийг цагдаа нар хурааж авсан гэдэг. Солонгосын нэг жуулчин дөрвөн кредит карт, бэлэн 50 мянган вонн бүхий түрийвчээ алдсан гэсэн гомдлоор шуурхай ажиллагааг эхлүүлсэн байна.

Цагдаа нар метрон доторх хяналтын камеруудын бичлэгийг үзэж, судалснаар И.Ганболдын мөрөөр оржээ. Гэмт бүлэглэлийн бусад гишүүд болох О.Баярсайхан, Ц.Ганболд нар маргааш өдөр нь буюу 07-р сарын 26-ны өдөр солонгос жуулчны кредит картаар худалдаж авсан iPhone X загварын гар утсыг авч Монгол руу зугтах гэж байжээ. 

Мөрдөн шалгасны эцэст гэмт этгээдүүдийн гарт гадаад жуулчид өртөж байсныг тогтоов. Метроны буудал болон хүн ихтэй худалдааны төвүүдэд тэд хэргээ үйлддэг байжээ. Гадаадын жуулчид цагдаад хандахдаа хойрго гэдгийг гэмт этгээдүүд ашигладаг байснаа мэдүүлжээ. Тэднийг 100 мянган батаар торгох юм уу тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ял хүлээж байгаа юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    maria [105.112.106.xxx]

    Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт. манай вэбсайт (www.joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?