АВТОМАШИНЫ ДУГУЙН СТАНДАРТ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Дугуй бүр марк, стандарт, хээ, хурдны зэрэг, үйлдвэрлэсэн огноо гэсэн мэдээлэлтэй байдаг. Өнөөдөр зах зээл дээр хамгийн түгээмэл байдаг нь “Michelin”, “Good year”, “Bridgestone”, “Hankook” брэнд юм. 195/60R14 стандартын 195 нь өргөнийг, 60 нь дугуйн өндөр өргөний харьцаа, R нь утасгүй дугуйг, 14 нь опудны голчийг тус тус заадаг. Харин өөр хээтэй дугуйнуул янз янзын онцлогтой байдаг. Тухайлбал, “Michelin”-ий дугуйгаар жишээ авъя. MXV8 хээтэй дугуй бол өндөр зэрэглэлийн дугуй бөгөөд зөөлөн, тааламжтай чанар нь сайн, үнэ нь өндөр байдаг.

XM1 хээтэй дугуй шатахууны хэмнэлттэй дугуй бөгөөд үнийн хувьд MXV8 хээтэй дугуйнаас бага байна. “Bridgestone”-ийн дугуйнд зөөлөн загварын, дунд зэрэглэлийн болон таксины дугуй гэж байдаг.


Машины нэг тэнхлэгт байгаа дугуй заавал адилхан стандарт, адилхан хээтэй, адилхан хийн даралттай байх шаардлагатай. Нэг дугуйны хоёр тал нь тус бүрдээ элэгдлийг харуулах тэмдэглэгээтэй байх бөгөөд ихэвчлэн TWI-аар илэрхийлдэг. Дугуйн элэгдэл тэмдэглэгээнд хүрсэн бол дугуйг ашиглах хязгаар болсныг заана. Ийм дугуй аюулгүй байдлыг хангаж чадахгүй тул яаралтай солих хэрэгтэй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?