МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ

Сэтгүүлчийн үг

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт өгч тэнцсэн, 18 нас хүрсэн иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.


1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Цээж зураг 2% /3х4см/
4.Эрүүл мэндийн тодорхойлолт /Цусны бүлэг тогтоолгосон./
5.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ

Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.


1.Хүсэлт /Монгол хэл дээр/
2.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа.
3.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоочийн үнэмлэх түүний монгол хэл дээр хөрвүүлсэн албан ёсны орчуулга, эсхүл Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.Цээж зураг 2% /3х4см/
5.Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
6.Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?