МАН-ЫН БАГА ХУРЛЫГ ОЛОН НИЙТ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 02-нд хуралдаж, намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцсэн.

“60 тэрбум”-ын асуудалтай нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тогтоох тогтоолыг баталлаа. Хэдийгээр хууль, хяналтын байгууллагаас уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзсэн ч үүнд нэр холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох болно.

А.Ганбаатар, Ц.Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, сонирхож, түүндээ намын нэр хүндийг хутгасан. Өөрсдөө ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн учир намын бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавихаар болсон.

Мөн Ховд аймгийн намын хорооны бага хурлын үеэр тус аймгийн Засаг даргын орлогч нь хэлэлцэж буй асуудлуудыг өөрт ашигтай байдлаар батлах зорилгоор гишүүдэд  мөнгө амласан тухай мэдээлэл ирүүлсэн. Тиймээс тухайн хүнийг тодорхой хугацаагаар улс төрийн албан тушаалд томилогдох эрхийг нь хасах тогтоол баталсан билээ.

Харин өнөөдөр МАН-ын бага хурлаар асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эрхмийг тодруулна. Хоёрдугаарт, дүнг нэгтгэх, танилцуулах журам дүрмийг танилцуулна"

Тус намын Хяналтын ерөнхий хорооны хурал нь зөвхөн Бага хурлын өмнөх нийгмийн уур амьсгалыг намжаасан үйлдэл байв уу? Үнэхээр шударга бусын эсрэг хатуу тэмцсэн тэмцэл байсан уу? гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?