ЛЕБРОН ЖЕЙМСТ ДОНАЛЬД ТРАМП "ХАРИУ" БАРЬЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп NBA-гийн супер од ЛеБрон Жэймсийн эсрэг хатуу үгсийг твиттер сүлжээндээ бичжээ.

 

Тэр “ЛеБрон Жэймс саяхан телевизийн салбарын хамгийн тэнэг хүн болох CNN-ий Дон Лемонтой ярилцжээ. Тэр ЛеБроныг ухаалаг харагдуулах маш хэцүү даалгаврыг гүйцэтгэсэн байна” гэж бичсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт төрөлх Акрон хотдоо хувийн хөрөнгө оруулалтаар дунд сургууль нээсэн ЛеБрон Жэймс CNN сувагт ярихдаа Трампыг арьс өнгөний үзлийг дэвэргэгч, хүмүүсийг хагаралдуулагч гэж шүүмжилсэн юм.

“Тэр хүмүүсийг хагаралдуулахад спортыг ашиглаж байна. Гэхдээ би үүнийг нь ойлгохгүй байгаа. Учир нь спорт л намайг анх удаа цагаан арьстнуудтай хамт байх боломжийг олгосон юм” гэж тэр ярьж байв.

Мөн түүнээс Дональд Трамптай уулзах боломж гарвал түүнд юу гэж хэлэхийг асуухад ЛеБрон “Би хэзээ ч түүнтэй нэг ширээний ард суухгүй байх” гэж хариулсан юм.

ЛеБрон, Трамп нар удаан хугацааны турш хэрүүл маргаан хийсээр ирсэн.

Өнгөрсөн зургаадугаар сард Трамп тухайн үед ЛеБроны тоглож байсан Кливланд Кавальерс болон Голден Стэйт Вариорс багуудыг Цагаан ордонд урихгүй гэж мэдэгдэж байв.

Тэр үед ЛеБрон болон Вариорсын Стефен Карри нар NBA-гийн финалын тоглолтод зориулсан Цагаан ордны хүлээн авалтад оролцохгүйгээ илэрхийлж байсан юм.

Өнгөрсөн онд Трамп мөн NBA-гийн аварга Голдэн Стэйт Вариорсыг урихаас татгалзсан нь Стефэн Карри болон хэд хэдэн тоглогч Цагаан ордонд зочлох хүсэлгүй байгаагаа хэлсэнтэй холбоотой байв.

 

                                                                                                                      Эх сурвалж: AFP

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?