СТИВЕН СИГАЛ ОХУ-Н ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТОМИЛОГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Америк жүжигчин Стивен Сигалыг ОХУ болон АНУ-ын харилцааг сайжруулах тусгай төлөөлөгчөөр томиллоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

2016 онд ОХУ-ын иргэншил авсан Стивен Сигал нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагч хэмээн сайшаан магтжээ.

Америкт төрж өссөн, тулааны урлагийн од тэрбээр 1980 болон 1990-ээд онд “Under Siege” зэрэг адал явдалт олон кинонд гол дүрийг бүтээж, олон улсад нэрээ дуурсгасан жүжигчин болсон юм.

"Стивен Сигал нь НҮБ-ын сайн санааны элчийн нэгэн адил үнэ төлбөргүй ажиллаж, АНУ-ОХУ-ын хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

Өдгөө 66 настай тэрбээр 2016 онд ОХУ-ын иргэншил авсныхаа дараа мэдэгдэл хийхдээ, Ерөнхийлөгч В.Путиныг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагчдын нэг юм гэж сайшаагаад, надад иргэншил олгосон энэ үйл явдал нь АНУ болон ОХУ-ын харилцаа сайжирч эхлэх дохио болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр мөн онд Сербийн иргэншил авсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?