ХОЁР УДИРДАГЧ ДАХИН УУЛЗАЖ МАГАДГҮЙ

Сэтгүүлчийн үг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа бичихдээ Солонгосын дайнд амь үрэгдсэн дайчдын шарилыг ирүүлсэнд талархаж, удахгүй дахин уулзах хүсэлтэйгээ Хойд Солонгосын удирдагчид хандан илэрхийлжээ.

 

“Хэлсэн үгэндээ хүрч, манай амь үрэгдсэн, сураггүй болсон агуу хүндэт дайчдын шарилыг эх оронд нь буцаах ажлыг эхлүүлсэнд Ким Жон Ун даргад талархаж байна. Таныг ийм алхам хийсэнд би төдийлөн гайхахгүй байна. Бас таны илгээсэн найрсаг үгтэй захидалд баярлалаа. Удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна!” гэж тэр бичсэн юм.

Хойд Солонгосоос АНУ-д хүлээлгэж өгсөн эхний ээлжийн шарилнуудыг өнгөрсөн Лхагва гарагт Хавайд хүлээж авсан.

Энэ нь хоёр удирдагчийн Сингапурт хийсэн анхны уулзалтын үеэр тохиролцсон ажил байв. Уулзалтын үеэр Дональд Трамп Ким Жон Уныг Вашингтонд урьсан тухай мэдээлэл бий.

Тиймээс тэдний хоёр дахь уулзалт Цагаан ордонд болж магадгүй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?