О.БЕЛОЗЁРОВ: 530 КМ/ЦАГИЙН ХУРД 1000 БОЛНО

Сэтгүүлчийн үг

РЖД компанийн ерөнхий захирал Олег Белозёровын мэдэгдсэнээр тун ойрын хугацаанд вагоны хурд цагт 1000 км болно гэлээ.

“Өнөөдрийн байдлаар төмөр зам хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл болж байна. Төмөр зам нь зөвхөн өнөөдрийн ч биш ирээдүйн гол тээврийн хэрэгсэл байх болно. Одоо вагонууд цагт 530 км хурдалж байна. Гэсэн ч тун ойрын ирээдүйд 1000 км хүрнэ”гэж Олег Белозёров РЖД-ТВ-д Лхагва гаригт /2018.08.01/ өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Мөн цаг үеэ дагаад төмөр замын үйлчилгээ улам сайжирч, зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангадаг болж байгааг хэлсэн байна.

                                                                                                                      Эх сурвалж: РИА НОВОСТИ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?