ЯПОН СЭТГҮҮЛЧ ТУСЛАХЫГ ГУЙЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Японы засгийн газар сураггүй болоод байсан сэтгүүлчээ аврахаар ажиллаж байна.

Жүнпэй Яасуда нэртэй чөлөөт сэтгүүлч нь 2015 онд Сири улсад хөл тавьсны дараагаас сураггүй болсон юм. Харин өнгөрсөн долдугаар сарын 31-нд түүний тусламж хүссэн  бичлэг интернетэд тавигджээ.

Тэрбээр “Миний нэрийг Умар гэдэг. Би Өмнөд Солонгосын иргэн. Өнөөдөр 2018 оны долдугаар сарын 25. Намайг маш хүнд хэцүү нөхцөлд хорьж байна. Намайн одоохон авраач гуйя” хэмээн Япон хэлээр ярьж тусламж гуйжээ.

Улбар шар өмсгөлтэй, урт сахалтай эрэгтэй алга болсон Жүнпэй Яасуда мөн бөгөөд Исламын шашинт террорист бүлгэмийн барьцаалагдсан хүмүүст өмсгөдөг өмсгөлтэй тун төстэй хувцастай байгааг шинжээчид тодорхойлжээ.

Японы засгийн газар 44 настай Жүнпэй Яасудагын интернетэд тавигдсан уг 20 секундын бичлэгт өөрийгөө яагаад Өмнөд Солонгосын иргэн Умар гэгч нэрээр танилцуулж тусламж гуйсан нь хачирхалтай байгаа аж.

“Бид түүнийг аврахын тулд хичээж байна. Бүх холбоо сүлбээгээ ашиглаж байгаа” гэж Японы засгийн газрын кабинетын ахлах Ёошихиде Сүга өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Жүнпэй Яасуда 2015 оны зургадугаар сард Турк улсын нутаг дэвсгэрээр дамжин Сири улсын баруун хойд нутгаар дамжин орсны дараагаар Хая’ат Тахрир ал-Шам террорист бүлгэмд барьцаалагдсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.

                                                                                                                             Эх сурвалж: Asahi



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?