ТА ҮНСНИЙ САВ БИШ

Сэтгүүлчийн үг

Тамхи татах дур хүсэл гэдэг нь хүн байнга тамхи хэрэглэсээр байгаад биемахбодь никотинд дасал болж улмаар тамхи татахгүй үед никотиныг организм шаардаж байгаа нэг төрлийн хариу илрэл юм. Үүнийг дотор нь:

  1. Идэвхитэй тамхидалт
  2. Идэвхигүй буюу дам тамхидалт гэж ангилдаг.

Тамхины утаанд ямар хор агуулагддаг вэ?

tamhi-1tamhi-2 

        Тамхины бохь

Зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Тамхины бохь нь толботуулсан газрынхаа эд, эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай бодис юм.

      Никотин

Хүчтэй мансууруулагч бөгөөд тамхины донтолтыг бий болгодог.

Никотин нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг хурдасгадаг.

Арьсны дор байдаг судасны ханыг нарийсгаснаар үрчлээ үүсгэдэг байна. Никотин нь анхны таталтаас хойш 7 секундын дараа тархинд, 15-20 секундын дараа хөл гарын мэдрэмжинд нөлөөлнө.

      Тамхинд агуулагдах хорт бодисууд

1ш тамхи 15-20 мг никотин агуулна.

1ш тамхи татахад 1-2 мг никотиноор амьсгална.

50-60 мг никотин таныг шууд үхэлд хүргэнэ.

       Нүүрсхүчлийн дан исэл

Ямар ч түлшийг шатаахад ялгарч гардаг үнэр, өнгөгүй хорт хий юм. Тамхины утаанаас ялгарч гардаг.

Энэ нь цусны гемоглобинтой амархан нэгдэх ба үүссэн нэгдэл нь цусан дахь хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулж тархи, булчин, зөөлөн эдийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг.

Устөрөгчийн цианид

Дэлхийн  II дайны үед хэрэглэж байсан хорт хий юм.

Хүний биеийн уушгийг хамгаалж, цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг, эсийн үйл ажиллагааг дарангуйлдаг.

Үүний уршгаар уушгинд хорт бодисууд их хэмжээгээр хуримтлагддаг

Идэвхитэй тамхидалт ямар хортой вэ?

Богино хугацаанд үүсэх нөлөөлөл:

  • Нүд, ам, хоолойн салстыг цочроож хорсгоно
  • Амнаас тамхины үнэр үнэртэнэ
  • Шүд, хуруу, гар шарлана
  • Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна
  • Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна
  • Зүрхний ажиллагаа хурдсаж артерийн даралт ихсэнэ
  • Судсыг нарийсгаж нүүрийг үрчлээтүүлнэ

Удаан хугацаанд үүсэх нөлөөлөл

  • Мэдрэхүйн эрхтнүүд, харааны эрхтэн нүдний өвчинд тамхичид 40% илүү өртдөг
  • Тамхичин хүний амтлах мэдрэхүй буурдаг
  • Үнэрлэх мэдрэхүй өмхий үнэр ч мэдэрдэггүй
  • Арьс болон түүний дайвар
  • Тамхичин хүний арьс хуурайшин уян хатан чанар буурдаг
  • Үсний өнгө алдагдан үс унаж халзардаг
  • Хумсанд шар толб үүсэх ба хумс амархан хугарамтгай болдог
  • Уушгины архаг бөглөрөлт өвчний 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг
  • Архаг бронхитын ¾ нь тамхи татсаны улмаас үүсдэг
  • Тамхи уушгины хөвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч, амьсгалах тоолонд гэмтээдэг. Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжийг бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж амьсгал давчдах өвчнийг үүсгэдэг.
  • Тамхинаас болж судасны хананд өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсан улмаар судас уян чанараа алддаг. Үүнээс болж гүйх цусны хэмжээ багасч эд эрхтний цусан хангамжын дутагдалд хүргэнэ.Тамхи татдаг хүний судсанд 3 дахин илүү өөх тос хуримтлагддаг. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт 12000-15000 аар олон байдаг.
  • Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их(Хамрын, Амны хөндийн, Улаан хоолойн, залгиур хоолойн, төвөнхи, ходоод, бөөр, давсаг, шодой, нойр булчирхай, шулуун гэдэс, хошногоны амсар ) зэрэг эрхтнүүдийн хорт хавдар үүсэх өндөр эрсдэлт хүчин зүйл болдог.
  • Хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлэн шарх үүсгэдэг
  • Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг
  • Тамхичид үргүйдэлд өртөх магадлал өндөр, бэлгийн сулралд оруулдаг
  • Дархлалын тогтодцоог гэмтээж тамхичид харьцангуй сул дорой биетэй байдаг. Арьсны харшилт өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин илүү тохиолддог байна

Идэвхигүй буюу дам тамхидалт ямар хортой вэ?

Тамхи татадгүй хүн тамхичин хүний татсан тамхины утаагаар амьсгалахыг идэвхигүй тамхидалт гэнэ.

  • Нүд хорсох, нулимс гоожих, уушгины багтраа, архаг бронхит, ханиад зэрэг амьсгалын змын өвчнүүд болон янз бүрийн харшил үүсгэдэг.
  • Дунд чихний үрэвсэл гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл, тархины цусан хангамжийн дутагдал, хүчилтөрөгчийн дутагдалд орох нь хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг. Мөн хүүхдийн хорт хавдраар өвчлөх нөхцлийг бий болгох, нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтаан болдог.

 

  • Эцэг эхийн тамхидалт хүүхдийн сурлага хүмүүжилд муугаар нөлөөлдөг.
  • Охид, эмэгтэйчүүдэд сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг нь алдагдах буюу бүр хаагдах. Мөн хөхний болон умайн хорт хавдар, үр зулбалт, умайн гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хүргэх аюултай.
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн өсөлт зогсох, жин багатай, амьдрах чадвар муутай, эрхтэн системийн согогтой хүүхэд төрөх, дутуу эсвэл амьгүй хүүхэд төрөх, ураг эндэхэд хүргэдэг.

 

       Тамхинаас гарах арга замууд:

Хэрвээ та тамхи хаясны дараа тамхи татах хүсэл төрвөл дараах арга замуудыг авч болно. Үүнд:

  • Шингэн зүйл их хэрэглэх. Жишээлбэл: 8-10 аяга ус уух.
  • Хэрвээ юм идмээр санагдвал зөвхөн амархан шингэдэг жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээг илүү хэрэглэ
  • Кофейн агуулсан цай, кофе, кола уухаас зайлс хийх
  • Архи согтууруулах ундааны зүйл бүү хэрэглэ
  • Өөх тостой болон чихэрлэг зүйл хэрэглэхээс зайлс хийх
  • Өглөө өдөрт сайн хооллож, орой бага ид

Тамхийг

  • Шууд хаях
  • Багасгаж хаях
  • Эмчийн хяналтан дор наалт, эм хэрэглэх замаар хаях
  • Сургалтанд оролцох гэх зэрэг аргуудыг хэрэглэн тамхинаас гардаг.Тамхиа хаясан хүмүүсийн 65% нь тамхийг шууд хаях аргыг шилдэг арга гэж үздэг байна.

Тамхинаас гарах сонирхолтой аргуудын нэгэн жишээг таньд санал болгож байна.

  1. Зарлах. Би тамхи татахгүй байхаар шийдлээ” гэж найз нөхөддөө болон өөртөө хэл
  2. Зайлсхийх. 10минут хүлээ. Ихэнхи хүсэл бол зөвхөн 3-5 мин үргэлжилнэ.
  3. Зөвхөн амьсгал. Хоёр юмуу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвшрах болно.
  4. Зөвхөн буцалсан ус уу. Нэг юмуу хоёр аяга усыг аажмаар шимж уух
  5. Завгүй байх. Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.
  6. Залбир сүсэглэ. Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэгэн тусламж хайх

Тамхинаас гарсны ашиг тус.

Тамхинаас гарсан тухайн хормос эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг. Тамхинаас гарснаар таны амьдарч, ажиллаж байгаа орчин тамхины утаагүй болж цэвэрших бөгөөд ингэснээр таниас гадна таны ойр орчимд байгаа хүмүүс эрүүлжинэ.

Тамхи татахгүй байхын ашиг тус маш их юм.

  • Таныг ярихад амнаас чинь болон үс хувцаснаас муухай үнэр үнэртэхгүй.
  • Амьсгал уужуу сайхан болно.
  • Ой тогтоомж сайжирна
  • Илүү цовоо сэргэлэн болно.
  • Нүүрний арьс үрчлээтэхгүй
  • Шүд болон гарын хуруу шарлахгүй
  • Цагаа дэмий үр ашиггүй үрэхгүй
  • Эрүүл сайхан харагдана
  • Гоо сайхан алдагдахгүй
  • Тамхинд мөнгө үрэхгүй
  • Найз нөхөд сайшаан хандана
  • Өөртөө итгэлтэй байна
  • Бусдыг хордуулахгүй
  • Өвчинд амархан өртөхгүй
  • Бусаддаа үлгэр дуурайлал болно

Эцэст нь хэлэхэд таныг хэн ч үнсний савтай зүйрлэхгүй!!

Таньд амжилт хүсье!!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.161.xxx]

    Тамхи ч эрүүл мэнд, эдийн засгийн дайсан даа.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?