ОРОСЫН АЛДАРТАЙ СЭТГҮҮЛЧИД ТӨВ АФРИКИЙН БНУ-Д АЛАГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэгт тооцогддог Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хөлсний цэргүүдийн тухай баримтат киноны зураг авч байсан Оросын сэтгүүлчдийн багийн гурван гишүүн алагдсан тухай мэдээлжээ.

 

 

Тэднийг дээрмийн халдлагын золиос болсон гэж орон нутгийн цагдаа дүгнэсэн байна. Амь үрэгдсэн хүмүүс нь сэтгүүлч Орхан Жемал, найруулагч Александр Расторгуев, зураглаач Кирилл Радченко нар байсан гэнэ.

Жемал нь дайны талбараас сурвалжлага хийдгээрээ танигдсан сэтгүүлч бөгөөд Сирид ажиллаж байгаад шархдаж байв.

Расторгуев нь бүтээсэн баримтат кинонуудаараа олон шагнал авч байсан нэгэн. Төв Африкийн БНУ нь манай дэлхийн хамгийн ядуу, хамгийн аюултай орнуудын нэгт тооцогддог бөгөөд олон жил иргэний дайны хөлд нэрвэгдэж байгаа юм.

Сэтгүүлчдийг тус улсын төв бүсийн Сибут хотоос 23 км зайтай замд явахад нь зэвсэгт этгээдүүд халджээ. Гурван цогцос болон суманд сийчэгдсэн автомашиныг зам дээрээс олж, Сибут дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын байранд хүргэсэн байна.

Удахгүй цогцоснуудыг тус улсын нийслэл Бангуй дахь ОХУ-ын элчин сайдын яаманд хүргэж, эх оронд нь буцаах арга хэмжээ авна гэжээ.

 

                                                                                                                     Эх сурвалж: Russia Today



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Sambuu [49.0.212.xxx]

    Орос, Хятадууд даанч БРИКС, BRICS гээд дэлхийн алс бөглүү холын буланд байх ӨАБНУ, Бразил, Энэтхэг зэрэг аюултай, -изм таарахгүй орнуудтай сүжирхээд байдгийн харгай.

  • Зочин

    maria [105.112.106.xxx]

    Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт. манай вэбса joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@g

  • Зочин

    Зочин [66.181.161.xxx]

    Аймаар

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?