ЭЛЧИН САЙДЫН ЯАМДАД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргынтушаалаар томилогдсон ажлын хэсэг Монгол Улсаас Турк, Казахстан, Египет  улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд газар, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийж байна.
 
Ажлын хэсэг удирдамжийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрын газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг тоолох, хэмжилт хийх, үнэлбэл зохих хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдлыг нягтлан шалгаж жагсаалт бэлтгэх, зохих баримт бичигтэй танилцах, холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулга авах, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийн судалгааны ажлын даалгаврыг маягтын дагуу бэлтгэх, хөрөнгөтэй холбоотой баримт материалыг цаасаар болон цахимаар бүрдүүлэх, акталж данснаас хасах, хөрөнгийн саналыг хянаж, материалын бүрдлийг хангуулж авах зэрэг ажлыг Элчин сайдын яамны ажилтнуудтай хамтран газар дээр нь ажиллаж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?