ИНЕГ-ЫН ЗАРИМ ДАРГА НАР Я.СОДБААТАР ГИШҮҮНД АГСАМ ТАВЬЖЭЭ

Сэтгүүлчийн үг

ИНЕГ-ын VIP өрөөнд энэ сарын 25-нд нэгэн сонирхолтой хэсэг болжээ. Тус газрын удирдлагууд УИХ-ын гишүүн Я.Содбаатарт агсам тавьж, танхайрсан байна. Тодруулбал, ИНЕГ-ын Аюулгүй байдал хариуцсан дарга М.Гүен, Зорчигч тээврийн асуудал хариуцсан дарга н.Батсүх нар тухайн үед архидан согтуурч, УИХ-ын гишүүнд хандан үг хаяж, агсам тавьжээ. Энэ хэрэг тухайн үед зорчиж байсан зорчигчид болон ажилчдын анхааралд орж, нэлээд үймээн болсон байна. Тухайн үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар гэр бүлийнхэнтэйгээ явж байсан гэнэ.

Зорчигч тээврийн асуудал хариуцсан дарга н.Батсүх нь тус газрын томоохон албан тушаалтны дүү болохыг эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү ИНЕГ-ын удирдлагуудын архидан согтуурч, танхайрсан хэдэнтээ болж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар “Жуулчин” ресторанд шоудаж, улмаар зөөгч залуу Т-г зодож, хамрыг нь хугалан танхайрсан хэрэг хэрэг гарсныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

                                                                                            Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?