ДАНШИГ НААДАМД БАРИЛДАХ БӨХЧҮҮДИЙГ ИРЭХ САРЫН 3-НД БҮРТГЭНЭ

Сэтгүүлчийн үг

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх наймдугаар сарын 4, 5-нд болно.  Уг наадамд морь уралдуулж, бөх барилдуулдаг уламжлалтай. Энэ жилийн даншигт 256 бөх барилдах бөгөөд бөхчүүдийг ирэх наймдугаар сарын 3-нд 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх ажээ.

Бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын зааланд явуулах аж. Наадамд барилдахаар бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх болон цээж зурагтайгаа ирэх ёстой.

Сонирхуулахад, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиодог “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиодог. Мөн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болдог билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?