"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ" НААДАМ БОЛНО

Сэтгүүлчийн үг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх наймдугаар сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна.  

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорино.

Үндэсний спортын их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотнын жуулчид болон судлаачдад сурталчлан таниулах зорилготой юм. Наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн дараах төрлөөр зохион явуулна. Үүнд, 

  •    Үндэсний бөх,
  •    Үндэсний сурын харваа,
  •    Хурдан морины уралдаан,
  •    Шагайн харваа,
  •    Ширээний шагай,
  •    Жороо морины уралдаан,
  •    Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч,
  •    Буриад, урианхай, уламжлалт сурын харваа багтаж байна.

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан бөгөөд  шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?