ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

Сэтгүүлчийн үг

ХОНЬ

Та аль ч салбарт ажилладаг бай энэ долоо хоногт азтай, амжилттай байх болно. Ажил дээрээ та мэргэжлийн ур чадвараа гаргаж, бүтээмж, үр дүн үнэхээр сайн байна. Бизнес эрхэлдэг бол шинэ үйлчлүүлэгч, шинэ түнштэй болж, бизнесийн хүрээгээ өргөжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуул. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эрүүл мэнддээ анхаараарай.

ҮХЭР

Энэ долоо хоног яг л таны хүссэнээр тайван, хэвийн өнгөрнө. Шинэ хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ нэмэгдүүлнэ. Энэ нь ирээдүйд төлөвлөсөн ажилд тань тус болж мэднэ. Хувийн амьдрал тайван, хэвийн үргэлжилнэ. Ганц бие хүмүүст таатай байх болно. Учир нь эдгээр өдрүүдэд сэтгэлээ илчлэхэд таатай. Шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой. Ажлын хамтрагчтайгаа үл ойлголцох нягууртай авч асуудлыг дэвэргэхгүйгээр шийдэх нь цаашдын харилцаанд тустай гэдгийг санаж яв. 

ХАМТАТГАХ

Айсуй долоо хоног бүхэлдээ тааламжтай байхгүй. Гэхдээ өдөр өнгөрөх тусам асуудал, бэрхшээл арилна. Олон зүйлд сэтгэл санаагаа үймүүлэх хэрэггүй. Уран бүтээлч нэгэнд гойд сайн байна. Зарим хүмүүс ажлаа орхиж, түр амралт авсан ч болох юм. Санхүүгийн тал дээр бага зэргийн бэрхшээл, хүндрэл үүсэх болно. Та аливаа зүйлд уян хатан хандаж чадвал ойр дотнын хүмүүс чинь ч тийм байх болно.

МЭЛХИЙ

Эхэлсэн ажил маш бүтэмжтэй байх болно. Эхэлснээ дуусгаж үр дүнг нь хүлээ. Тэвчээртэй бай. Хэн нэгнийг санагалзаж, сэтгэл санаа таагүй байх болно. Сэтгэл санаагаа тайван байлгаж, аяллаар явж, кино үзэн, найз нөхөдтэйгөө уулзан стрессээ тайлахыг зөвлөе. Гэр бүлд асуудал үүснэ. Гэвч хурдан ойлголцоно. Хэн нэгэн таны талаар юу гэж ярих нь чухал биш. Та өөрийн аз жаргал, үзэл бодолдоо үнэнч байж чадсанаар амжилтад хүрнэ гэдэгт итгээрэй. 

АРСЛАН

Эрч хүчтэй долоо хоног. Таны эрч хүчийг цэнэглэгч гол хүчин зүйлс бол дуртай ажил, гэр бүл. Шинэ санаа хэрэгжүүлэх, шинэ бизнес эхлэхэд таатай. Дотнын хүнээс тэмдэглэлт баярын урилга хүлээн авна. Гэр бүлдээ цаг зарцуулахыг зөвлөе. Ажил дээр бүх зүйл хэвийн байх болно. Бариа засал, иогоор хичээллэхэд таатай. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй. 

ОХИН

Бүтээлч сэтгэлгээ, онгод хөглөсөн долоо хоног. Хийж буй ажлаасаа эрч хүч, сэтгэл ханамж мэдэрч, удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа нь тогтвортой байж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт таатай учрал хүлээж байна. Гэр бүлийн харилцаанд таатай байх болно.

ЖИНЛҮҮР

Хэт завгүй, замбараагүй долоо хоног. Эргэн тойрны хүмүүсээс хүндлэл хүлээх болно. Удирдлагууддаа хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх аливаа хичээл зүтгэл карьерт эерэг нөлөө үзүүлэх болно. Хэт ажиллаж, эрүүл мэндээ муутгах вий. Худалдаа, наймааны салбарт ажилладаг хүмүүс ашигтай наймаа хийж чадна. 

ХИЛЭНЦЭТ

Чухал шийдвэр гаргах болно. Гэхдээ хилэнцэт ордныхонд эргэцүүлэн бодох хугацаа хэрэгтэй. Албан хэрэг тогтвортой байна. Гэр бүлийн байдал тогтвортой үргэлжилсээр байх болно. Харшлаас үүдэлтэй ханиад тусч болзошгүй. Дархлаагаа сайжруулж, эрүүл мэнддээ анхаар. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Гэвч хэт их зарлага гаргахаас болгоомжил. 

НУМ

Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг давж гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

МАТАР

Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.

ХУМХ

Байр хөөртэй адал явдалтай долоо хоног таныг хүлээж байна. Амьдралын эрч хүч, урам зориг өндөр байна. Гэр бүл, хосын дунд романтик байдал давамгайлна. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэргээс татгалзаарай.Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

ЗАГАС

Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал үргэлжилнэ. Олон хүний өмнө нэрээ бодож, бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал улам дордож, их хэмжээний зарлага гарах бололтой. Бусдад туслахдаа өөрийн нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?