"ЧАРЛИГИЙН САХИУСАН ТЭНГЭРҮҮД" ТОДОРЛОО

Сэтгүүлчийн үг

АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони Пикчерс” компани пүрэв гарагт мэдээлэв.

Уг кинонд К.Стюартаас гадна Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм байна. Элизабет Бэнкс нь энэхүү киног найруулж, зохиолыг нь хамтран бичиж байгаагаас гадна сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Босли-гийн дүрийг мөн бүтээх аж.

“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” бол эмэгтэй хүний хүч чадлыг илэрхийлэх томоохон бүтээлүүдийн нэг юм. Та бүхэнд шинэ эриний, орчин үеийн сахиусан тэнгэрүүдийг танилцуулах болно" гэж Э.Бэнкс мэдэгджээ. Уг кино нь ирэх оны есдүгээр сард кино театруудын дэлгэцнээ гарч, олны хүртээл болох юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?