Д.МУРАТАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ 14.00 ЦАГААС ЭХЭЛНЭ

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг хянаж, энэ оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр өглөөний 09.00 цагт товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдөр 14:00 цаг хүртэл хойшилсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцохгүй, харин  өмгөөлөгч нь Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцохоор болжээ.


Хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцох юм байна.

Шинэ хуулиар урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны бэлтгэл хурал гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар ирэхгүй байсан ч саадгүй үргэлжлэх боломжтой. УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    maria [105.112.106.xxx]

    Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт. манай вэбсайт.joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@g

  • Зочин

    maria [105.112.106.xxx]

    Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт. манай вэбсайт (www.joseluisloans@gmail.com) эсвэл манай хаягаар (joseluisloans@g

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?