ХОТЫН МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР UBS ТЕЛЕВИЗИЙН ЗУРАГЛААЧИЙГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр 12:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. 

Энэ үеэр асуудалтай танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож дарамталсан байна. 

Тухайн үед зураглаач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт "Та жаахан зай тавиад өгөөч" гэсэн шаардлага тавьтал Т.Гантөмөр менежер зураглаач залууг цохиж зодсон  талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Бүү давар

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?