ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧДЫН ЗУНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

БСШУСЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Зуны сургуулийн гол зорилго нь  ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын харилцаан дунд сургалт зохион байгуулах явдал юм.

 

Энэ удаагийн залуу монгол судлаачдын зуны сургуульд Оросын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Франц, Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 гаруй залуу судлаач, оюутнууд оролцохоор иржээ.

 

Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар “Өнөөдөр залуу монгол судлаачдын зуны сургууль эхэлж байна. Залуу монгол судлаачдын зуны сургууль энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 4-ний өдрийг дуустал явагдах юм. Өмнө нь харьцангуй цөөн орны хүрээнд зохион байгуулдаг, ОХУ, БНХАУ зэрэг улсаас түлхүү оролцдог байсан бол дөрвөн жилийн өмнөөс энэ үйл ажиллагааг нэр хүндтэй, өрсөлдөөнтэй болгоё гэдэг үүднээс зохион байгуулалтыг өөрчилж шийдсэн. Гол томоохон өөрчлөлт нь бид 14 хоногийн хугацааны долоон өдрийг нь яг хөдөө орон нутагт монгол ахуй, амьдралын дунд сургалтыг зохион байгуулахаар болсон”  хэмээн сургалтын талаар ярилаа.

 

Энэ хугацаанд залуу монгол судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлүүдийг үзэх бөгөөд Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн  хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн монгол судлаач, нэртэй эрдэмтдийн лекцийг сонсох юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?