БӨӨР АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ЧУХАЛ ЭРХТЭН

Сэтгүүлчийн үг

 

buur

Хүмүүс бие эрхтэнээ өвдөөгүй л бол тэр бүр судлаад уншаад байдаггүй ч урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдлэгтэй байх нь чухал юм.  Өвдлөө гэхэд биед илрэх шинж тэмдэгийг эрт мэдсэнээр цаашид гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж чадах билээ. Ингэж чадвал эрүүл мэндийн аливаа эрсдлээс өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалснаар та бидний амьдралын чанар дээшлэх нэгэн үзүүлэлт болох юм. Амьдралын чанар дээшилснээр урт удаан насалж, хөдөлмөрийн бүтээмж өндөр байх бизээ. Бөөр амьдралыг тэтгэгч чухал эрхтэн

Бөөр ямар үүрэгтэй вэ? -Биеийн эрдэс бодис усны тэнцвэрт байдлыг хангадаг. -Цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг. -Өөр хоорондоо ялгаатай боловч цусны улаан эсийг бий болоход оролцдогоороо төстэй даавар болон эрдэс бодисуудыг бий болгодог. -Ясны бат бөх, эрүүл байдлыг хангадаг витамин Д-ын шимэгдэлтэнд тусалдаг. -Цусны даралтыг хянаж байдаг.  Шээс ялгаруулах систем нь хос бөөр болон шээс дамжуулах суваг, давсаг, шээсний сүвээс тогтдог. Бөөр нь цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг, шээс дамжуулах суваг нь хорт бодисыг шээсээр бөөрнөөс давсаг руу тээвэрлэдэг эцэст нь шээс нь шээсний сүвээр дамжин биеэс гадагшилна.

Бөөр өвчлөх гол шалтгаан

Монголчуудын дунд бөөрний үрэвсэлтэй гэх оноштой үн олон бий. Үүний гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, даарч хөрч, жиндэх, үсэрч дэвхрэх, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдээс болдог. 

buur1

Бөөрний өвчин яаж илэрдэг вэ? Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?