ИХ СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ БАЙРНЫ БҮРТГЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

 2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ үед хөдөө орон нутгаас ирэх шинэ элсэгчдэд оюутны байрны асуудал тулгардаг билээ. Тиймээс  Их сургуулиудын оюутны байрны элсэлтийн тухай мэдээллийг хүргэж байна. 

 

       ШУТИС-ийн оюутны  жилдээ 1800 гаруй оюутныг хүлээн авах чадалтай.  ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл жил бүрийн наймдугаар сарын сүүлийн 7 хоногт байр тус бүр дээр явагддаг.

 

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

 

  • Байранд амьдрахыг хүссэн өргөдөл
  • Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар эх, хувийн хамт
  • Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
  • Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
  • Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
  • Иргэний цахим үнэмлэх, баталгаажуулсан хуулбар
  • Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан баг, хорооны тодорхойлолт
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас /Зөвхөн ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн байх бөгөөд Эрүүл мэндийн төвд карттай оюутнууд эмчийн үзлэгт төлбөргүй хамрагдана /
  • 3х4 хэмжээтэй зураг 4 хувь


Оюутны байрны байршил

 

  • Оюутны байр I Сүхбаатар дүүрэг 8-р хороо Хуучнаар Ардын эрх сонины зүүн урд талд Дашчойлин хийдийн зүүн талд
  • Оюутны байр II Баянзүрх дүүрэг Оюутны “Б” хотхон, /Арслантай гvvрний урд талд/
  • Оюутны байр III  Баянзүрх дүүрэг 15-р хороо /Сансарын аюулгүйн тойргийн хойно/ БУХС-ийн байрны хойд талд
  • Оюутны байр IV Баянзүрх дүүрэг 5-р хороо МХТС-ийн баруун урд талд
  • Оюутны байр  V Хан-Уул дүүрэг 3-р хороо /Хуучнаар цагаан хаалганы зүүн хойно/, МеХТС-ийн хажуу талд тус тус байрлаж байна.

     

    МУБИС-ийн оюутны дотуур байранд орох хүсэлтийг бүрэлдэхүүн сургуулийн Оюутанд үйлчлэх албанд хичээлийн жилийн энхий 7 хоногт  бүртгэнэ.

 

      Дотуур байранд орох хүсэлттэй Бүрэлдэхүүн сургуулийн захирал, Тэнхимийн эрхлэгч, Хөтөлбөрийн алба, Оюутанд үйлчлэх алба танилцаж шийдвэрлэж оюутны дотуур байранд суух зөвшөөрлийн хуудсыг олгоно.  Хичээлийн жилийн хоёрдугаар  долоо хоногоос дотуур байранд оруулж эхлэнэ. 

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • 1% цээж зургийн хамт өгнө. 
  • Дотуур байрны төлбөр төлсөн баримт
  • Шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

 

АШУИС нь оюутны 3 байртай ба 1086 хүний багтаамжтай. 

 

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

 

  • Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
  • Байранд орох оюутнуудыг бүртгэх, гэрээ байгуулах
  • Байранд суудаг оюутнуудын мэдээ, судалгаа, тайлан гаргах
  • Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн оюутны нэрс
  • Оюутны иргэний үнэмлэх
  • Байрны төлбөр төлсөн баримт
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
  • Байранд оруулахыг хүссэн өргөдөл

 

Оюутны байрны байршил

 

  • Оюутны байр  I- Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Оюутны хотхон 
  • Оюутны байр II- Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Оюутны хотхонд байрлаж байна.\

МУИС-ийн оюутны дотуур байрны бүртгэлийг Сургалтын нэгдсэн албанаас тодорхой хугацаанд нээх бөгөөд нээсэн тохиолдолд оюутан өөрийн цахим хуудсаараа нэвтрэн, хүссэн байрандаа  бүртгүүлэн орох боломжтой.


Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

 

  • Оюутны байрны төлбөр төлсөн баримт
  • Шинжилгээнд хамрагдсан бичиг
  • Иргэний үлэмлэх, оюутны үнэмлэх

Оюутны байрны байршил

 

  • Оюутны байр I- УБ, СБД, Бага тойруу, 6-р хороо /Хичээлийн 2-р байрны хойно/
  • Оюутны байр  II- УБ, СБД, Бага тойруу, 6-р хороо /Хичээлийн 2-р байрны хойно/
  • Оюутны байр  III- УБ, СБД, 8-р хороо, Оюутны А хотхон
  • Оюутны байр  IV- УБ, СБД, 8-р хороо /Дашчойлин хийдийн зүүн талд/
  • Оюутны байр  V- УБ, СБД, 8-р хороо Оюутны А хотхонд тус тус байрлаж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?