ФРАНЦЫН ХӨЛБӨМБӨГЧИД АВАРГУУД БОЛСОН

Сэтгүүлчийн үг

"Манай багийн тамирчдын хувьд амьдралыг нь өөрчлөхүйц маш сайхан үйл явдал боллоо" гэж хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглогч болон дасгалжуулагчийн хувиар аваргалсан манай гаригийн гурав дахь хүн болсон Францын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

“Өнөөдрөөс эхлэн манай улсын шигшээ багийн тамирчид өөр хүмүүс болсон. Тэд дэлхийн аваргууд боллоо. Цаашдаа тэд олон тэмцээнд ялах нь тодорхой ч мэргэжлийн хөл бөмбөгчдийн хувьд дэлхийн аварга хэмээх цолоос дээгүүр гарах шагнал үгүй билээ” гэж 1998 оны ДАШТ-нд Францын шигшээ багийн ахлагчаар оролцож байсан Д.Дешам хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.

“19 насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу тоглогчоор шалгарсан Килиан Мбаппе-тэй харьцуулахад 1998 оны ДАШТ-нд оролцож байсан залуу тоглогчид болох Дэвид Трезеге болон Тьерри Анри нар дэлхийн аварга цол хүртэж байгаагүй билээ. К.Мбаппе дахиад ч дэлхийн аварга болж чадна хэмээн найдаж байна" гэж Францын шигшээ багийн дасгалжуулагч нэмж хэлсэн байна.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?