ТАЙЛАНДЫН АГУЙД ХАШИГДСАН ХҮҮХДҮҮДИЙН ТҮҮХЭЭР КИНО ХИЙХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Холливүүдийн Pure Flix кино компани агуйд гацсан хүүхдүүдийн эмгэнэлт  явдлын тухай уран сайхны, баримтат кино хийх хүсэлтээ албаныханд тавьжээ. Компанийн ерөнхий захирал, найруулагч, Майкл Скотт “Бид энэхүү эмгэнэлт гэхдээ амьд үлдэхийн төлөөх тэмцэл, хүмүүс нэгнээ аврахын тулд бүхий л сэтгэл зүрхээ зориулж буй түүхийг кино хальсанд буулгахын хүсэж байна. Энэ нь цаашлаад маш олон хүмүүст урам зориг сонор сэрэмж олоход тусална гэдэгт итгэж байна” хэмээн өгүүлсэн юм.

Одоогоор өөр нэгэн нэрээ нууцалсан компани мөн кино хийх хүсэлтээ илэрхийлсэн хэмээн BBC агентлаг мэдээлжээ. Тайландын албаныхан кино хийх хүсэлтийн тухай ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Тайландын Там-Луанг агуйд арван долоон өдрийн турш гацсан 12 хүүхдийг   дасгалжуулагчийн хамтаар өнгөрсөн мягмар гарагт  эсэн мэнд аварч чадсан билээ. Аврах ажиллагаанд Их Британи, АНУ, Япон, Лаос, Мьянмар, Хятад болон Австрали улсын шумбагчид, онцгой байдлын ажилчид гар бие оролцсон бөгөөд усанд боогдон гарах араггүй болсон хөвгүүдийг есөн өдрийн дараа буюу долдугаар сарын хоёронд олсон юм. Аврах ажиллагааны үеэр нэг шумбагч хүчилтөрөгч дутагдсанаас бол амиа алдсан эмгэнэлт хэрэг болсон.

Одоогоор хөвгүүдийн эрүүл мэндийн байдал сайн байгаа бөгөөд эмчийн хяналтад 10 хоног байж, эмчилгээ хийлгэх юм байна. Эмнэлгээс гарсны дараа 30 хоногийн турш гэртээ асаргаанд байх шаардлагатай аж.

                                                                                            Эх сурвалж: BBC, АВС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?