"ДАШТ-2018"-ЫН ХААЛТАНД УМАРД СОЛОНГОСЫН ШАДАР САЙД ИРНЭ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 15-нд болох Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хаалтын ёслолд Умард Солонгосын шадар сайд, Солонгосын хөл бөмбөгийн холбооны дарга Ли Рён Нам хүрэлцэн ирнэ. Энэ “Аиф” агентлаг мэдээлэв.

ОХУ-аас Умард Солонгост суугаа ЭСЯ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ Ли Рён Нам Олон улсын хөл бөмбөгийн холбооны урилгаар ОХУ-г зорьлоо гэжээ.

Сануулан дурдахад, “ДАШТ-2018”-ын нээлтэд Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам хүрэлцэн ирж байсан юм.

“ДАШТ-2018”-ын сүүлийн тоглолт Франц болон Хорватын багийн хооронд энэ сарын 15-нд “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болно. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?