АСАШЁОРЮҮ "МОРИНЫ ТОНОГ ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН"-Г ДЭЛГЭЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж наадамчин олондоо зориулан Хүй долоон худагт байрлах “Унаган хурд” галын тойромд “Морины тоног хэрэгслийн үзэсгэлэн”-г дэлгэжээ.

Тэрбээр үзэсгэлэн нээхдээ “Морины хийморь, олон мянган жилийн турш төв азийн өндөрлөг дээр оршин тогтносон нүүдэлчин Монголчуудын соёлтой холбоотой зүйлийг дэлгэн үзүүлэхээр шийдсэн. Тэр тусмаа морьтой холбоотой үе үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан соёлынөвийг та бүхэндээ үзүүлэхийг хүссэн учраас найз Б.Амарсанаа Ц.Батсайхан ахтайгаа нийлж энэ үзэсгэлэнг гаргаж байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?