Ж.БАТ-ЭРДЭНИЙН ДААГЫГ ЭРЛИЙЗ УЧИР ХАССАНД ТООЦЛОО

Сэтгүүлчийн үг

Ж.Бат-Эрдэнийн даага хасагдаж, Н.Баярхүүгийн даага түрүүллээ

Булган аймгийн уяач Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн боловч дөнгөж сая наадмын комиссоос мэдээлэл хийж, эрлийз даага байсан учраас уралдаанаас хасчээ. Тиймээс айргийн хоёрт орсон даага Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд энэ жилийн дааганы уралдааны түрүү магнай болж байна. Түрүү морь хасагдсан учраас автоматаар айрагдсан дааганууд урагшилж байна.

Айргийн хоёрт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага, айргийн гуравт Ховд аймгийн Мянгат сумын Батсуурийн Энхбаярын хурдан хээр даага, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Батбаярын хээр даага, Увс аймгийн Зүүн баян сумын Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан даага айрагдаж унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?