СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮ ХӨВСГӨЛ АЙМГААС ТОДРОВ

Сэтгүүлчийн үг

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын Соёолон морьд барианд орлоо.  

Энэ жилийн уралдаанд газар газраас ирсэн 195 соёолон тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул А.Билгүүдэйн хонгор халзан түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгав. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал аймгийн харьяат, уяач Ц.Мөнххуягийн цавьдар, гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр, дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач З.Мэндсайханы хонгор, тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдлав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?